МАН Бага хурлаа товлолоо

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

МАН Бага хурлаа товлолоо

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын Бага хурлыг ирэх наймдугаар сарын 5-нд хийх шийдвэр гаргажээ. Бага хурал нийт 310 гишүүнтэй, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр төлөөлөл болсон гишүүд ирнэ. Энэ удаагийн Бага хурлаар орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яагаад ялагдал хүлээв. Ялагдал хүлээхэд хүргэсэн шалтгаан нөхцөл юу байв гээд алдаа, оноо бүхнээ шүүж, улмаар гишүүд удирдлага төвшинд алдаа гарсан гэж дүгнэвэл шинэ дарга нарыг томилно.

Мөн намын үзэл баримтлалыг шинэчлэх зэрэг асуудал ч багтаж байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж