Задгай усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 26-нд Архангай аймгийн Өгийнуурт болж, дөрвөн клубын 30 гаруй тамирчин өрсөлдлөө.
Эрэгтэйчүүд 5 км-т хурд хүчээ сориход Триатлоны холбооны тамирчин Н.Тэмүүлэн түрүүлж, "Хангарьд" клубийн М.Дэлгэрхүү, "Орчлон" клубийн О.Баттулга нар мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Харин эмэгтэйчүүд 3 км-т уралдсанаас "Хангарьд"-ын Б.Номин-Эрдэнэ, Б.Есүй, "Лондон-2012" олимпийн наадамд оролцсон Г.Оюунгэрэл нар эхний байруудад шалгарсан байна.
Т.МАША