Тайванийн их сургуулийн багийнхан шүдэнд суулгах боломжтой Wi-Fi бүхий хянагчийг бүтээжээ. Энэхүү хянагч нь таны идэж буй зүйлс болон шүлсний шүлтлэгийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтээр үр дүнг тооцон гаргах ба уг гарсан хариуг таны эмчийн гар утас руу шууд илгээх гэнэ.
Тиймээс хоолны нарийн дэглэм барих шаардлагатай өвчтөнүүдэд хэрэглэхэд тохиромжтой хэмээн зохион бүтээгчид нь онцолсон байна.
Г.БИЛЭГ