Аваргуудын кимоно 8,7 саяын үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Аваргуудын кимоно 8,7 саяын үнэ хүрэв

Олимп, дэлхийн аваргууд энэрэнгүй үйлст нэгдэж, амжилт дагуулсан, дурсамж шингэсэн, бэлгэдэл бүхий өмсгөлөө дуудлагаар худалдлаа. Тархины хорт хавдраар өвчилсөн Б.Танан охины эмчилгээнд туслахаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар Facebook хуудсаараа дамжуулан үнэ хаялцуулж, тус тусын жүдогийн өмсгөлөө худалдсан юм. Өнөөдөр тэдний өмсгөлийг худалдаж авахаар хамгийн дээд үнийн санал хэлсэн шинэ эздэд нь гардуулж өглөө.

Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын БНСУ-д захиалан хийлгэж, олон тэмцээний шагнал гардуулах ёслолд өмссөн кимоног “Буяннэмэх” сангийн тэргүүн М.Алтансайхан 3,1 сая төгрөгөөр худалдан авсан бол олимпийн аварга Н.Түвшинбаярын өмсгөлийг жиргээч Я.Пүрэвсүрэн 5,65 сая төгрөгөөр худалдан авсан юм. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын хувьд кимоногоо худалдаж, олсон мөнгийг Б.Танан охины эмчилгээнд хандивлахаар мөн энэ үеэр охины аав н.Банзрагчид хүлээлгэн өглөө.

Ер нь жүдогийн өмсгөлийг “үнэт эдлэл” хэмээн тооцдог бөгөөд дэлхийн хэмжээнд жүдогийн кимоно 8000 мянган ам.доллараар зарагдаж байсан түүх байдаг ажээ.

Т.ДАРХАН















 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж