Н.Түмэндэмбэрэлийн хэргийг АТГ-т шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Н.Түмэндэмбэрэлийн хэргийг АТГ-т шилжүүлжээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус  яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг энэ оны дөрөвдүгээр сард баривчилсан юм. Тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж байгаад албан тушаалын  шинжтэй үйлдлүүд тогтоогдсон учир харьяаллыг өөрчилж, АТГ-т шилжүүлсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим холбогдогчийг батлан даалтад гаргажээ. Гэхдээ Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг  цагдан хорьсон хэвээр байгаа юм байна.

Тэднийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн  тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж