Ус цэвэршүүлэх талаар Австрийн туршлагаас суралцана

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

Ус цэвэршүүлэх талаар Австрийн туршлагаас суралцана

Австри, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монгол, Австрийн бизнес форумыг энэ сард зохион байгуулсан. Форумд Австрийн талаас тээвэр зууч, логистик, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай,анагаах ухааны салбарын бизнес эрхлэгчид болон тус улсын Засгийн газрын агентлагийн төлөөлөгчид, байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүд ирж оролцжээ. Тодруулбал, Австри улсын ажил хэрэгч хүмүүсийн зүгээс манайд ундны ус цэвэршүүлэх, хаягдал ус боловсруулах тал дээр бизнесийн менежментийн зөвлөгөө өгөх, дэд бүтэц, байгаль хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, уул уурхай, зам, барилгад шаардлагатай дээд зэргийн чанартай өрөмдлөгийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч, хувцанцар сав, баглаа боодлын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх, энэ талын шинэ технологи нэвтрүүлэх саналаа илэрхийлсэн байна. Австри улс машин, тоног төхөөрөмжөөс аваад өргөн хэрэглээний барааг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, дизайнаар хийдэг, олон салбарт дэлхийд тэргүүлэгч улс учир монголчуудад сурах, суралцах юм их бий гэдэгт хоёр тал санал нэгджээ.

Мөн хуванцар хоолой, цонх, барилгын хийцүүд, хавтан төмөр үйлдвэрлэдэг шугам болон систем үйлдвэрлэгч, цутгамал хэв, тусгаарлагч материалд ашиглах EPS/EPP боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж