“Өсвөрийн 330 багш бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн нээлт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Өсвөрийн 330 багш бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн нээлт эхэллээ

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Өсвөрийн 330 багш бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаа Төрийн ордонд эхэллээ. Уг арга хэмжээнд 117 сургуулийн 330 сурагч оролцож байгаа бөгөөд гурван сарын хугацаанд энэхүү хөтөлбөр үргэлжлэх юм. Хөтөлбөрийн хугацаанд зохиогдох бүхий л арга хэмжээг төрийн болон хувийн олон байгууллага ивээн тэтгэн санхүүжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн төрийн ордонд зохиогдож буй арга хэмжээний зураг авалт, техникийн ажиллагааны зардлыг Монголын Чөлөөт гэрэл зурагчдын холбооноос санхүүжүүлжээ. Эдгээр таваас аравдугаар ангийн 330 хүүхэд Монголын зан заншил, уламжлал, ёс суртахуун, зөв хүмүүжлийн зэрэг хичээл, хөтөлбөрт хамрагдсаны эцэст тус тусын сургууль дээрээ очин сурсан мэдсэн зүйлсээ түгээх аж.   

Б.Мандах   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж