Гар утас хийх халаастай ширээний бүтээлэг

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Гар утас хийх халаастай ширээний бүтээлэг

Гар утас өдөр тутмын хэрэглээ болсноос хойш цаг минут тутам гар утсаа хэрэглэх хандлагатай болсоор байгаа аж.

Та зоогийн газарт ороод эргэн тойрноо харахад хоол идэхээр ирсэн мөртлөө л гар утсаараа оролдсоор суугаа хүмүүсийг харах болно. Тиймээс хоолоо идэхдээ анхаарлаа сарниулахгүй, мөн хамт яваа хүмүүстэйгээ сайн харилцаа үүсгэх боломжийг бүрдүүлэхээр гар утас хийх халаас бүхий хоолны ширээний бүтээлэг бүтээжээ.

Энэхүү бүтээлэг нь таны хоолтойгоо зэрэгцүүлэн гар утсаа тавьж, байн байн гар утсаа аваад байхаас сэргийлэх гэнэ.

Г.БИЛЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж