Брайнт, Фишер “Лейкерс”-т ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Брайнт, Фишер “Лейкерс”-т ялалт авчирлаа

Дерек Фишер өнгөрсөн жил шигшээ тоглолтод хэрхэн тэнцээний гоолыг оруулж, хэдхэн минутын дараа хожлын оноог холын зайнаас авч байсныг мартаж болохгүй. “Бостон Сэлтикс” багийн хамгаалалт түүнийг хэтэрхий эрт мартаж орхижээ. Үүнийхээ гайгаар талбай дээрээ хийсэн эхний тоглолтод 91:84 харьцаатай ялагдал хүлээлээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Фишер чухал оноо багтаа авчирч байснаар хожлыг өөрийн талд эргүүлжээ. “Дерек бол Дерек. Тэр үргэлж л чухал бөмбөгийг оруулдаг. Намайг хэзээд гайхашруулсаар ирсэн” хэмээн тус тоглолтод 29 авсан Коби Брайнт багийн андаа магтжээ.
Брайнт эхний гурван үед 25 оноо авсан бөгөөд дөрөвдүгээр үеийн эхний 10 минутад ямар нэгэн оноог авч чадаагүй юм. Түүний довтолгоог Фишер нөхсөн нь энэ билээ. Харин самбарт Газол, Байнум нар тус бүр 10 удаа самбараас бөмбөг авснаар хамгаалалтад бат байлаа.
Өмнөх тоглолтод найман удаа холын зайнаас довтолж, рекорд амжилтын эзэн болсон Рей Аллен өнөөдрийн тоглолтод 0-13 гэсэн довтолгооны тун тааруу амжилт үзүүлж, ердөө хоёрхон оноо авчээ. Мөн Лос Анжелест буцаж очихгүй гэж ам гараад байсан Пол Пийрс 15 оноо авч, алдааны асуудалд орсон байна. Рондо ч тийм сайнгүй байлаа.
Харин өөрийн тоглолтоо эргүүлэн олж авсан тоглогч нь Кевин Гарнэтт. Тэрээр 25 оноо авч, цувралын эхний хоёр тоглолтынхоо алдааг зассан ч шийдвэрлэх үед довтолгооны алдаа шүүгчээс авснаар багаа хөөдсөн юм.
Ийнхүү давуу байдалтай болоод байсан Бостон цувралд 1:2 харьцаагаар хожигдож эхэллээ. Аваргын төлөөх дөрөв дэх тоглолт манай цагаар баасан гарагийг өглөө 09.00 цагаас болно. Энэ тоглолтод талбайн эзэд зайлшгүй хожих шаардлагатай.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж