Ноён хутагтын ойг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Ноён хутагтын ойг тэмдэглэж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Говийн тавдугаар хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн түүхт ойг тэмдэглэж байна. Ойн баярын хурал аймгийн Саранхөхөө театрт долдугаар сарын 27-ны өдөр боллоо. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нээж үг хэлсэн юм. Баярын хуралд Нутгийн зөвлөлийн дарга Л.Одончимэд, Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч Ж.Галбадрах, Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү, нутгийн зөвлөлийнхөн, гавъяатууд, алдартнууд ирсэн байсан юм.


Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж