Amazon алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Онлайн худалдааны хүчирхэг компани Amazon энэ оны хоёрдугаар улиралд алдагдалтай ажилласан тухайгаа албан ёсоор зарлалаа.

Тус компанийн нийт алдагдал 7 тэрбумаар хэмжигдэж байгаа ба энэ нь Kindle таблетын шинэ загвар болон бусад шинэ үйлчилгээнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнтэй холбоотой аж.

Amazon компани зөвхөн онлайн худалдаа, түрээс зэрэг үйлчилгээнээс гадна шинэ шинэ бүтээгдэхүүн гаргаж, технологийн зах зээлд хүч үзэж эхлээд байгаа юм.

Г.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж