Азийн бөхийн нэгдсэн холбооны шагналыг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Азийн бөхийн нэгдсэн холбооны шагналыг гардууллаа

Бөхийн чөлөөт ба сонгомол барилдааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний үеэр Азийн Бөхийн Нэгдсэн Хорооны Ерөнхийлөгч Ким Чан-Кью ССАЖЯ-ны харьяа Спортын Бэлтгэлийн Төвийн Ерөнхий дасгалжуулагч, ХХ Зууны шилдэг шүүгч, Сөүлийн олимпийн “Алтан шүгэл” шагналт, Монгол улсын Гавъяат дасгалжуулагч А.Басхүүгийн чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн ”Азийн бөхийн нэгдсэн холбоо”-ны нэр хүнд бүхий шагналыг гардуулсан байна. Уг шагналд:

“Эрхэм хүндэт Адуучийн Басхүү таны бөхийн дасгалжуулагч, шүүгч болон удирдах ажилтны хувьд өөрийн эх орондоо болон дэлхийд бөхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяат хувь нэмэр, сэтгэл харамгүй, нөр их хөдөлмөрийн хүндэтгэлд зориулав” гэсэн үгтэй хүндэт өргөмжлөлийг эрхэм А.Басхүү танд гардуулж байгаадаа ихээхэн таатай байна хэмээн Азийн Бөхийн Нэгдсэн Хорооны Ерөнхийлөгч Ким Чан-Кью онцлон хэлж гардуулсан байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж