MacBook Pro Retina юу эсвэл MacBook Air уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

MacBook Pro Retina юу эсвэл MacBook Air уу?

Аль MacBook нь танд тохирох вэ?

MacBook Pro эсвэл Air, энэ бол гол асуулт. Хэрэв та одоог болтол Retina дэлгэцтэй Macbook pro авах уу эсвэл Macbook Air худалдан авах уу гэдгээ шийдэж чадаагүй байгаа бол энэхүү өгүүлэл нь таныг зөв шийдвэрээ гаргахад туслах болно.  Тухайн компьютерүүдийн давуу болон сул талыг олж мэдэн өөртөө тохирохыг та сонгоорой.

Macbook Air

Нэгдүгээрт, Хэрэв таныг хаана ч, хэзээ ч явсан компьютер шаардлагатай болдог бол Macbook Air-г сонгох нь танд илүү зөв сонголт болно. Учир нь тэрээр маш нимгэн, жижигхэн цүнхэнд хийгээд зөөвөрлөн явахад ч тохиромжтой. 

Шинэ Air нь үнэхээр гайхалтай. Apple шинэ Macbook Air-г Intel Core эрчим хүчинд хэмнэлт бүхий Haswell процессороор тоноглосон бөгөөд хүчин чадлыг сайжруулсан график дүрслэлтэй хэдий ч таны баттерэй хангалттай удаан хугацаагаар ажиллах боломжтой юм. Энэ нь бүтэн өдрийн турш буюу 12 цагийн турш ажиллах боломжтой юм.

Macbook Pro Retina

Нөгөө талаас, хэрэв зөөвөрлөх үйлдэл танд тийм ч их тохиолддоггүй буюу онц чухал шаардлагатай биш бол Macbook Pro таны хайж байгаа компьютер яг мөн байх болно. Магадгүй Macbook Pro-н хамгийн том давуу тал нь түүний гайхамшигт Retina дэлгэц байх. Энэхүү загвар нь өмнөх 13 инчийн Macbook Pro-с даруй 4 дахин их нягтаршил бүхий дэлгэцтэй юм. Түүний дэлгэц нь 2560х1600 нягтаршилыг танд харуулна. Та түүнийг өндөр хурд бүхий Intel Core i5 процессор эсвэл шинэчилсэн Core i7 процессортойгоор өндөр шаардлага бүхий хэрэглэгчдэд зориулагдан хийгдсэнээр ялгаж болох юм. Мөн MacBook Pro Retina нь MacBook Air-с 2 дахин их буюу 8 GB шуурхай санах ойтой.

Доорхи хүснэгтээс та дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харьцуулах боломжтой.  

Хэрэв танд зарим нэг эргэлзээ одоог хүртэл байсаар байгаа бол та Apple-н Монгол дахь албан ёсны борлуулагч PC mall-р зочилж худалдааны зөвлөхүүдээс дээрх 2 загварын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг асууж сонирхоорой.

Утас: 7011-3535



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж