Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Таван хүүхэд бэртжээ

Өнгөрч буй долоо хоног хоногт Төв, Хэнтий зэрэг дөрвөн аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам боллоо. Харин Төв аймгийн баяр наадмын үеэр согтуу жолооч айлын гэрийг дайрч, таван хүүхдийн эрүүл мэндийг хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, долдугаар сарын 26-ны өдөр УБЯ 97-78 улсын дугаартай хар өнгийн машин таван ханатай гэрийг дайрч, гэрт байсан зургаан хүний таван хүүхэд хүнд бэртжээ. Бэртэл авсан хүүхдүүд ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хүүхдүүд хурдан морь унадаг унаач охид, хөвгүүд байжээ.

Хэрэг гарах үед жолооч согтуу байсан бөгөөд тоос шороо их боссоноос гэрийг харалгүй дайрсан гэжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Э.ТЭКҮ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж