Мал эмнэлгийнхэнд сургалт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Мал эмнэлгийнхэнд сургалт явуулжээ

Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сайжруулах зорилгоор “Малын бүртгэл, мэдээллийн програм хангамж” сургалтыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Интерактив” ХХК, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ауй, жижиг дунд үйлдвэрийн газар хамтран дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулсан байна. Сургалтад 14 сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэдээлэл хариуцсан 14 мэргэжилтэн хамрагджээ. Сургалтын явцад нийт 20387 толгой малыг бүртгэж программд оруулсан ба аймгийн хэмжээнд нийт 65387 толгой малыг программд оруулж бүртгээд байна.

Түүнчлэн тус аймгийн мал эмнэлэг, үржлийн газраас мал эмнэлгийн үйлчилгээний аж ахуй нэгжид шалгалт хийжээ. Шалгалтад 14 сумын 39 аж ахуйн нэгж хамрагдах ёстойгоос 36 нь хамрагдаж, дөрвөн мал эмнэлэг шаардлага бүрэн хангасан үнэлгээ, 30 мал эмнэлэг шаардлага дунд хангасан үнэлгээ авав. Харин хоёр  мал эмнэлэг шаардлага хангаагүй байна.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж