Оросын нүүрсний экспорт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Оросын нүүрсний экспорт нэмэгдэж байна

Орос улс Азийн нүүрсний зах зээлд хүрээгээ тэлэхээр төлөвлөж байгаа билээ.
Энэ оны эхний таван сарын байдлаар Оросын нүүрсний олборлолт 1.1 хувиар өсч
142.7 сая тоннд хүрчээ. Харин экспорт 5.2 хувиар өсч 53.6 сая тоннд хүрсэн
байна.

Тус улсын Эрчим хүчний яамны тооцоолж буйгаар энэ жил Оросын нүүрсний
Хятад руу чиглэсэн экспорт 20 сая тоннд хүрч нэмэгдэх ёстойг тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн жилийн хувьд тус улс Хятад руу 19.3 сая тонн нүүрс экспортолжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Оросын “Мечел” компани Хятадын “
Shasteel групптэй сар бүр 40-80 мянган тонн
бүтээгдэхүүн экспортлох нөхцөлтэй нүүрс нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ
байгуулжээ. “Мечел” мөн Хятадын “
Baosteel Resources компанитай жилд 960 мянган тонн, Өмнөд Солонгосын “Posco”-д 500 мянган тонн коксжих нүүрс
нийлүүлэх гэрээ байгуулснаа мэдэгджээ. Үүнээс гадна Оросын нүүрсний салбар дахь
бас нэгэн том компани болох “
Siberian Anthracite Хятадын “Hebei Iron&Steel групп, “Yanshan Iron&Steel компанитай жилд 4.8 сая тонн нүүрс
нийлүүлэх 5 жилийн гэрээ байгуулжээ.

Гэхдээ Оросын нүүрсний экспорт нэмэгдэхэд
тус улсын боомтын хүчин чадал болон төмөр замын дэд бүтцийн даац чөдөр тушаа
болж байна. Иймд тус улсын Засгийн газар Алс Дорнодын боомтын хүчин чадлыг жилд
140 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


Б.Төгс

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж