Тахианы аж ахуй эрхлэх сургалт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

Тахианы аж ахуй эрхлэх сургалт явуулжээ

“Адра Монгол” олон улсын төрийн бус байгууллага нь орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аливаа гамшиг бэрхшээл учирсан газруудад хүмүүнлэгийн болон хөгжлийн тусламж үзүүлдэг. Тус байгууллагын “Хүнсний аюулгүй байдал”, “Эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-өөс хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалангийн загвараар хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн зарим хоршоодод хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжлэг үзүүлж иржээ. Төсөл анх 2011 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү төлсийн хүрээнд “Адра Монгол” байгууллага, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран “Тогтвортой газар тариалангийн загвараар хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх” төслийн хүрээнд төслийн үр шим хүртэгч хоршоодод зориулсан “Тахианы аж ахуй эрхлэх технологи”-ийн сургалтыг Баянхонгор аймгийн төвд зохион байгуулсан байна.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж