“Гялс”-н уулзвараас БЗД-ийн ЗДТГ хүртэлх замыг хаана

Хуучирсан мэдээ: 2013.07.29-нд нийтлэгдсэн

“Гялс”-н уулзвараас БЗД-ийн ЗДТГ хүртэлх замыг хаана

“Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх 1 км автозамын урд урсгалыг 07-р сарын 29-ний оройн 23:00 цагаас эхлэн хаахаар боллоо. Замыг хааж, өнгө хучилт, замын тэмдэглэгээг хийх бөгөөд наймдугаар сарын 01-нд нээх юм. Өнөөдрийн байдлаар  Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Усархаг бороо орсноос  хучилтын ажил удааширч, төлөвлөсөн хугацаанаас нэг хоногоор хойшилж байгааг гүйцэтгэгч компани мэдэгдлээ. Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун-Овоо хүртэлх 2 км замын хойд урсгалын хучилтын ажил өнөөдөр дуусах бөгөөд 07-р сарын 30-ны өдөр бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж