
Тэмцээнд нийт 10 орны 124 тамирчин эрэгтэй, эмэгтэй, багийн, холимог багийн гэсэн ангилалд цэц мэргэнээ сорих юм. Энэхүү тэмцээн нь 1990-ээд оны сүүлээс Азийн орнуудын дунд цуврал болон явагддаг байсан бол сүүлийн жилүүдэд нэр хүнд нь өссөнөөр дэлхийн чансааны тэмцээн болсон аж. Тиймээс Азийн орнуудаас гадна бусад тивийн баг тамирчид оролцоход нээлттэй юм байна.
Т.ДАРХАН