Гуниг дүүрэн анхны минь…

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Гуниг дүүрэн анхны минь…

Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан
өдөр… Эргэн
тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас
загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил
нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна.
Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил
ямар онцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.

Yерхэе
гэж олон ч хөвгүүд гуйгаад нэгэнд нь ч зөвшөөрөлгүй, уучлалт гуйгаад л
бүгдээс нь холддог байлаа. Өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй ч муухай ч
гэж бас боддоггүй. Хичээл эхлэн хонх дугарлаа. Бүх хүүхдүүд ангидаа
орж, сургууль ч нам гүм боллоо. Заримынх нь найз охид хүртэл найз
бандиа надруу харц чулуудан байгаад хардан дэмий л надад уурлах нь
хэцүү. Бүр утасдан сүрдүүлэх нь ч олон. Ангийн төдийгүй сургуульдаа
нэртэй зартай гэгдэх Хаагий гэх нэгэн залуу намайг байнга өдөж
хоргооно. Найзууддаа:
– Намайг тоохгүй охин гэж байхгүй хэмээн сайрхан ярих нь олонтаа. Энэ
удаад тэр бас л миний хажууд намайг цочитол ирж суугаад:
– Сайн уу, хонгор минь? гэж ирээд надад наалдаад авлаа.
– Чи хэн болоод намайг хонгор болгож дуудаад байна аа? гэж ихээхэн
дургүйцэн хэлээд Хаагийг цааш нь түлхлээ. Хаагий ч бантсандаа босоод
явав. Надад сайн хандсан залуусыг Хаагий зодож нүдэх нь бүүр ч тамтай.
Нэг ёсондоо би одоо эхнэр нь юм шиг л дургүй хүргэнэ. Сургуулийн "том"
гар болох Хаагийгаас би ч айна. Хичээлийн багш орж ирсэнгүй 10 минут
боллоо. Эхний цаг урлаг судлал байлаа. Хүүхдүүд хоорондоо ярилцан,
охидууд нь банди нарын тухай элдэвийг ярилцан инээлдэн буланд
шивнэлдэнэ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж