Наадмын маргаашаас эхлэн “амралтаа авсан” Засгийн газар ирэх долоо хоногоос ажилдаа орох гэнэ. Зуны сар зургаа, намрын сар найм биш тул бүтээн байгуулалт ид өрнөх цагаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд амралтаа авч, хөдөө гадааг зорьсон нь иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм. Бямба гариг бүрт хуралддаг Засгийн газрын хуралдаан хоёр ч долоо хоног хуралдаагүй, цаг үеийн мэдээлэл өгдөг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт нэг удаа тасалдаж, харин өнгөрсөн долоо хоногт Шадар сайд Д.Тэрбишдагва ахлан явуулсан.
Тэгвэл маргаашнаас Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, эрхэм сайд нар ажилдаа орсноор Засгийн газраас зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тод тодорч эхлэх нь ээ. Юун түрүүнд даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээлэл маргааш 15:00 цагт товлогдоод байна.
Т.МАША