“Занарын хувьсгалын эцэг” нас барав

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

“Занарын хувьсгалын эцэг” нас барав

Жорж Митчелл
Фото: Nick de la Torre / AP

АНУ-ын  бизнесмен, занарын хий олборлолтын салбарын анхдагч Жорж Митчелл Техас дахь өргөөндөө таалал төгссөн тухай Bloomberg мэдээлэв. Тэрээр 94 насандаа ийнхүү хорвоогийн жамаас нас баржээ.

“Занарын хувьсгалын эцэг” хэмээгдсэн тэрээр 1980-аад онд Mitchell Energy & Development Corp. компанийг байгуулж, газрын давхрагуудыг усаар хагалах аргаар занарын хийг олборлож эхэлжээ. Тэр арга нь занарын хийг олборлох өөрийн өртгийг нь эрс багасгажээ.

“Занарын хувьсгал” нь занарын байгалийн хийн олборлолтыг эрс ихэсгэн Америкийн эдийн засгийн нефтийн импортын хамаарлыг мэдэгдэхүйц буулгажээ. 2009 онд АНУ байгалийн хийн олборлолтоор Оросоос түрүүлэн дэлхийд нэгдүгээрт бичигдэх болжээ.

Митчелл 2002 онд өөрийн компанийг 3,5 тэрбум ам.доллараар “Devon Energ”y концернд зарсан ба 2013 онд түүний хөрөнгийг “Forbes” сэтгүүл хоёр  тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Мөн тэрээр нэр алдартай буяны зүтгэлтэн байлаа. Тэрээр Билл Гейтс,  Уоррен Баффет нарын “The Giving Pledge” санаачилгыг дэмжиж, 2012 онд тэдэнтэй нэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж