Шведийн улстөрч шившгээ тарив

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Шведийн улстөрч шившгээ тарив

Фото: Timur Emek

Шведийн улстөрийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүн шинэ шивээсийнхээ зургийг “Instagram” сүлжээнд байршуулах гэж санамсаргүйгээр өөрийн нууц эрхтний зургуудаа оруулж орхижээ. Сексийн гаж агуулгатай дуулианы эзэн нь 56 настай, Ларс Ори гэгч ажээ. Тэрбээр нэн даруй зургуудаа устгасан ч аль хэдийнэ тархаж амжсан гэнэ.

Тэрбээр Английн хөлбөмбөгийн “Ливерпуль” клубын улаан фен бөгөөд энэ багтай холбоотой шивээс хийлгэснээ “гайхуулах” гэж байгаад ийнхүү тун эвгүй байдалд оржээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж