![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/7/529b84715e46addc/4814582ce3b23a81original.jpg)
Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан арга хэмжээ өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй юм.
Монгол Улс 1991 оноос 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд энэ өвчний эсрэг дархлаажуулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд өдгөө энэ өвчний халдварыг 50 хувь хүртэл бууруулж чаджээ. Гепатит өвчин мэс заслын үеэрх багаж хэрэгслээр дамжин халдварлах боломж маш өндөр. Гэтэл Монголын зарим эмнэлгийн байгууллагад хэрэглэдэг ариутгалын бодис нь олон улсын стандартад нийцдэггүй, шаардлага хангадаггүй гэнэ. Тиймээс ариутгалын бодисын чанарыг сайжруулж, илүү хүчтэй бодис нэвтрүүлж, хэрэглэхээр зэхэж буй ажээ. ХӨСҮТ-ийн хувьд мэс засалд нэг удаагийн багаж, хэрэгсэл ашигладаг байна.