
Лицензийн хамрах талбай нь 2497 га газар бүхий ил уурхай байх юм. Модун ресурс компанийн гүйцэтгэх захирал Рик Далтон “Нүүрст төсөл Ашигт малтмалын газраас тавьсан техник эдийн засаг, байгаль орчны тогтвортой байдлын шалгуурт тэнцсэн учир зөвшөөрлөө авч чадсан” хэмээн хэлжээ.
Одоогоор тус компани бэлтгэл ажлаа эхлүүлсэн бөгөөд бүх техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэх эсэхт тооцоо хийж байгаа юм байна.
Анхны судалгаагаар тус уурхайг 84.7 сая тонн нүүрсний нөөц бүхий 30 жилийн настай гэж тогтоогоод байгаа юм байна. Нүүрс олборлож эхэлснээс дөрвөн жилийн дараагаар жилд тогтмол гурван сая тонн нүүрс гарган авахаар тооцоолжээ.
Эх сурвалж: mongolianeconomy.mn