Германы эдийн засаг өндийсөөр

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Германы эдийн засаг өндийсөөр

Бундесбанкны ерөнхийлөгч Йенс Вайдман Германы эдийн засгийн мэдэгдэхүйц дэвшлийн тухай ярьж байна. Энэ жилийн сүүлчээр тус орны эдийн засагт “байнгын сайжралт” гарч ирнэ гэж тэр үзэж байна.
 
Германы эдийн засаг өсч эхэлснийг Бундесбанкны ерөнхийлөгч  саяхан Москвад болсон “их хорийн”  Сангийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдсэн байна. Гуравдугаар улиралд эдийн засаг өсөлттэй байна гэж тэр нэмж өгүүлжээ.

Евро бүсийн эдийн засаг тогтворжиж байгаа учраас Германы эдийн засаг аажмаар сайжирна гэж Вайдман дүгнэв. Германы хөрөнгө оруулалтын банкны тэргүүн онцлохдоо Европын эдийн засгийн хүчирхэг орнуудын эдийн засагт оруулах мөнгөний бодлого ойрын үед хэвээр үлдэнэ гэв. Европын санхүүгийн зах зээлд процентын өсөлт гарна гэдгийг тэр хэлэхдээ “энэ нь тормос дарах гэсэн үг биш, зүгээр л хөлөө тормосноос ав гэсэн үг” хэмээн анхааруулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж