Путины “амраг” хувийн амьдралаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Путины “амраг” хувийн амьдралаа дэлгэв

Алина Кабаева түүнийг Оросын ерөнхийлөгчтэй холбоод байгаа тухай ярьжээ. Түүний яриагаар тэр хувийн амьдралынх нь талаар цуу тарааж байгаа хүмүүсийг зогсоож байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Владимир Путин дуулиан босгон эхнэрээсээ салсны дараа хэвлэлүүдээр ерөнхийлөгч Путин Алина Кабаеватай “жиг ургуулсан” гэх цуу яриа дахин яригдаж эхэлсэн юм.

Уран гимнастикч асан Кабаева нэлээд хугацаа өнгөрөөсний дараа ярилцлага өгч, бүх цуу яриаг няцаасан байна. “Их спорт” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Кабаева цуу ярианы талаар дэлгэрэнгүй ярихгүй гэдгээ сануулсан байна. Гэхдээ тэрээр “Надад хүүхэд байхгүй. Энэ бол үнэн” гэсэн нэг тайлбарыг хийлээ. Сануулахад хэвлэлээр Алина Путины хоёр хүүхдийг төрүүлсэн гэж бичээд байсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж