Таван хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.28-нд нийтлэгдсэн

Таван хүрэл медаль хүртлээ

Улаанбаатар хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хөтөлбөрийн дагуу өчигдөр охидын 52, 55, 60, 65 ба 70 кг, хөвгүүдийн 43, 46, 50 кг-ын жингийн барилдаан болж, Монголын тамирчдаас Х.Болортуяа /55 кг/, Б.Буянхишиг /60 кг/, Б.Цэцэгбаяр /70 кг/, Ц.Цогтбаяр /46 кг/, Б.Гүндсамбуу /50 кг/ нар хүрэл медалийн эзэд болжээ.

Манай охидууд багаараа дөрөвдүгээр байр эзэлснээр өнгөрсөн жил Киргизстанд болсон тэмцээнд зургадугаар байр эзэлж байсан амжилтаа ахиулав. Энэ жилийн тэмцээнд Японы охид зургаа, БНАСАУ, Казахстаны охид тус бүр хоёр, Киргизийн охид нэг алтан медаль авчээ.

Өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ийн жингийн аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөнө.

Эхний гурван өдрийн барилдааны дүнг толилуулж байна.

Сонгомол барилдаан:

42 кг:       
1. Ри Се Унг /БНАСАУ/
2. Зелимхан Усманов /Казахстан/
3.  Бехнам Абдивали /Иран/
3. Уулу Азат Толоват /Киргиз/
5. Мөнх-Эрдэнийн Даваабанди /Сүхбаатар дүүргийн 16 дугаар дунд сургууль/

Манай бөх М.Даваабанди нэгдүгээр тойрогт казахстаны бөх Зелимхан Усмановт 0:4, хүрэл медалийн төлөө ираны бөх  Бехнам Абдивали 4:8 онооны харьцаагаар хожигджээ.
    
46 кг:
1. Илхом Бахромов /Узбек/
2. Ражеш /Энэтхэг/
3. Фаридун Тилоев /Тажик/
3. Таалиабеков Адилет /Киргиз/
11. Батдоржийн Жүгдэрсүрэн /Булган аймаг/

Манай бөх Б.Жүгдэрсүрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгиййн бөх Ражешт 0:7 онооны харьцаагр хожигдож дагах барилдаанд тайвайны бөх Чиа Ченийг 7:0 онооны харьцаагаар хожсон ч , хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Таалиабеков Адилетэд 0:8 онооны харьцаагаар ялагджээ.
    
50 кг:
1. Айдос Султангали /Казахстан/
2. Камаридин Зянидинов /Узбек/
3. Мейсам Далхани /Иран/
3. Тунарбек Шершебеков /Киргиз/ 
5. Цагаанцоожийн Отгондалай /”Алдар” спорт хороо/

Манай бөх Ц.Отгондалай нэгдүгээр тойрогт узбекийн бөх Камаридин Зянидиновт 0:7, хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Мейсам Далханид 0:6 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
    
54 кг:
1. Морад Елауси Мухаммед Хосейн /Иран/
2. Ёлнур Мукаметжан /Казахстан/
3. Жеонг Минчеол /БНСУ/
3. Тунчтубек Абдукеев /Киргиз/  
5. Эрдэнэбилэгийн Цэрэнтогтох /Орхон аймаг,
 “Ирээдүйн одод” спортын дунд сургууль//

Манай бөх Э.Цэрэнтогтох нэгдүгээр тойрогт тажикийн бөх Арслан Гурбанов 12:4 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан ч  иран бөх Морад Елауси Мухаммед Хосейнд 0:6 онооны харьцаагаар диййлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Тунчтубек Абдукеев 2:3 онооны харьцаагаар хожигджээ.

58 кг:
1. Нурзшигит Ташболотов /Киргиз/
2. Исломидин Нематов /Узбек/
3. Ганболдын Чойгожид /”Женко” клуб/
3. Бахтовар Хазанов /Тажик/

Манай бөх Г.Чойгожид нэгдүгээр тойрогт киргизийн бөх Нурзшигит Ташболотовт 0:7 онооны харьцаагаар хожигдсон ч хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Янг Сионийг цэвэр ялжээ.

63 кг:
1. Рустам Рахманлаев /Киргиз/
2. Ассади Колмати Х /Иран/
3. Нурканат Нурахметов /Казахстан/
3. Мирзобек Рахматов /Узбек/
9. Зандантүдэвийн Дамдинпүрэв /”Арслан” клуб/

Манай бөх З.Дамдинпүрэв нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Жеонг Докуинг 0:7 онооны харьцаагаар ялагджээ.

69 кг:
1. Тэмирлан Шадукаев /Казахстан/
2. Реза Далини К /Иран/
3. Манжэт Далал /Энэтхэг/
3. Болотмирза Асанбеков /Киргиз/
5. Занабудын Сумьяабазар /”Арслан” клуб/

Манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт ираны бөх Реза Далинид 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизиын бөх Болотмирза Асанбеков 0:8 онооны харьцаагаар хожигджээ.
    
76 кг:
1. Абдулалзиз Асымбеков /Киргиз/
2. Ёлдос Магзумов /Казахстан/
3. Жахонжирмирзо Нурматов /Узбек/
3. Мэхди Еврахими /Иран/
7. Дамдины Бат-Эрдэнэ /”Аварга” спортын дунд сургууль/

Манай бөх Д.Бат-Эрдэнэ нэгдүгээр тойрогт киргизийн бөх Абдулалзиз Асымбековт 2:7, дагах барилдаанд ираны бөх Мэхди Еврахими 0:7 онооны харьцаагаар дийлджээ.
    
85 кг:
1. Мохаммад Биранвано /Иран/
2. Рохит /Энэтхэг/
3. Парк Жинсунг /БНСУ/
3. Узур Шусупов /Киргиз/
8. Болдбаатарын Одсүрэн /”Аварга” спортын дунд  сургууль/

Манай бөх Б.Одсүрэн нэгдүгээр тойрогт киргизийн бөх Узур Шусуповт 0:7 онооны харьцаагаар ялагджээ.

100 кг:
1. Хосейни Амир Хоссейн /Иран/
2. Салават Ахмет Талиев /Казахстан/
3. Бексултан Махмудов /Киргиз/
3. Далер Рахматов /Узбек/
5. Батбилэгийн Бямба-Эрдэнэ /”Хүч” спорт хороо/

Манай бөх Б.Бямба-Эрдэнэ нэгдүгээр тойрогт казахстаны бөх Салават Ахмет Талиевт 0:7, дагах барилдаанд киргизийн бөх Бексултан Махмудовт 0:5 онооны харьцаагаар дийлджээ.

Багийн дүн:
Нэгдүгээр байр        Киргиз, 86 оноо
Хоёрдугаар байр        Казахстан, 82 оноо
Гуравдугаар байр        Иран, 78 оноо
Зургаадугаар байр     Монгол, 47 оноо

Охид:

38 кг:
1. Ай Тагичи /Япон/
2. Я-Линг Пэнг /Тайвань/
3. Нямхүүгийн Азжаргал /”Алдар” спорт хороо/
3. Кизи Канун Бургхан /Киргиз/

Манай бөх Н.Азжаргал нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Манишаг 8:0 онооны харьцаагаар ялж дараагийн тойрогт японы бөх Ай Тагичид 2:9 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Александра Козуеваг 5:4 онооны харьцаагаар ялжээ.

40 кг:
1. Динара Сулейманова /Киргиз/
2. Светлана Аничкева /Казахстан/
3. Буяндалайн Чимгээ /Увс аймаг/
3. Кана Хигашиваки /Япон/

Манай бөх Б.Чимгээ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт киргизийн бөх Динара Сулеймановад 8:9 онооны харьцаагаар ялагджээ.

43 кг:
1. Вон Жо Хва /БНАСАУ/
2. Касуми Кимбара /Япон/
3. Төмөржавын Аззаяа /Увс аймаг/
3. Манжу /Энэтхэг/

Манай бөх Т.Аззаяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Вон Жо Хвад 3:6 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Сайна Бабисоваг 7:0 онооны харьцаагаар хожжээ.

46 кг:
1. Ким Сон Хуанг /БНАСАУ/
2. Анну Пангхал /Энэтхэг/
3. Марина Зуева /Казахстан/
3. И-Хсуан Еху /Тайвань/
7. Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг,  “Дархан Мега-Старс”/

Манай бөх Ц.Намуунцэцэг нэгдүгээр тойрогт казахстаны бөх Марина Зуевад 7:7 онооны харьцаагаар дийлджээ.

49 кг:
1. Како Окамото /Япон/
2. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
3. Мордир Курбанбая /Казахстан/
3. Ри Жин Ок /БНАСАУ/

Манай бөх Г.Отгонжаргал нэгдүгээр тойрогт БНАСАУ-ын бөх Ри Жин Окыг 5:5, хоёрдугаар тойрогт киргизийн бөх Лилия Елистееваг 7:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Како Окамотод 0:7 онооны харьцаагаар ялагджээ.

52 кг:
1. Куми Ирие /Япон/
2. Анжелика Челчикова /Казахстан/
3. Ю Сонг Ким /БНАСАУ/
3. Мунгпог Малиман /Тайланд/
8. Бат-Оршихын Болор-Эрдэнэ /“Алдар” спорт хороо/

Манай бөх Б.Болор-Эрдэнэ нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Мониад 1:4 онооны харьцаагаар хожигджээ.

55 кг:
1. Мадина Бакбергенова /Казахстан/
2. Рие Ивасаки /Япон/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, ”Ирээдүйн одод”/
3. Срисомват Салинее /Тайланд/
                                    
Манай бөх Х.Болортуяа нь нэгдүгээр тойрогт казахстаны бөх Мадина Бакбергеновад 7:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Манжу Кумарийг цэвэр ялжээ.

60 кг:
1. Юмеми Кошимизу /Япон/
2. Айсылу Бекалуева /Казахстан/
3. Буян-Өлзийн Буянхишиг /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Поожа Томар /Энэтхэг/

Манай бөх Б.Буянхишиг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт японы бөх Юмеми Кошимизуд 0:8 онооны харьцаагаар хожигджээ.

65 кг:
1. Мисузу Такахаши /Япон/
2. Вабита Рани /Энэтхэг/
3. Халбазар Нарбаева /Узбек/
3. Азиза Турмаганбет /Казахстан/
7. Энхбатын Хишигмаа /Чингэлтэй дүүрэг/

Манай бөх Э.Хишигмаа нэгдүгээр тойрогт казахстаны бөх Азиза Турмаганбет 1:2 онооны харьцаагаар ялагджээ.

70 кг:
1. Замила Бекаргенова /Казахстан/
2. Дива Какран /Энэтхэг/
3. Бямбадоржийн Цэцэгбаяр /Баянгол дүүрэг/

Манай бөх Б.Цэцэгбаяр нэгдүгээр тойрогт казахстаны бөх Замила Бекаргеновад 3:8,  хоёрдугаар тойрогт японы бөх Миса Асанод 0:4 онооны харьцаагаар ялагдаж гуравдугаар тойрогт энэтхэгийн бөх Дива Какраныг 2:2 онооны харьцаагаар хожиж хүрэл медаль хүртжээ.

Багийн дүн:
Нэгдүгээр байр        Япон, 89 оноо
Хоёрдугаар байр        Казахстан, 83 оноо
Гуравдугаар байр        Энэтхэг, 69 оноо
Дөрөвдүгээр байр        Монгол, 68 оноо

Хөвгүүд:

42 кг:
1. Ким Кум Хук /БНАСАУ/
2. Елмаз Зумбаев /Казахстан/
3. Феликс Бакытбеков /Киргиз/
3. Жонес Емамичохуе /Иран/
7. Төмөр-Очирын Тулгаа /”Арслан” клуб/
Манай бөх Т.Тулгаа нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Жатинд 0:8 онооны харьцаагаар хожигджээ.

46 кг:
1. Нурлан Зейцхан /Казахстан/
2. Гханрамани Хуероллан /Иран/
3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах /Нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин/
3. Дайки Араки /Япон/
Манай бөх Ц.Цогбадрах нэгдүгээр тойрогт тайваний бөх Фу-Минг Тингийг цэвэр яялж хоёрдугаар тойрогт казахстаны бөх Нурлан Зейцханд 0:7 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Ринкийг 7:0 онооны харьцаагаар хожжээ.

50 кг:
1. Аббос Рахмонов /Узбек/
2. Ким Хан Сонг /БНАСАУ/
3. Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо/
3. Сео Донгхуин /БНСУ/
Манай бөх Б.Гүндсамбуу нэгдүгээрт тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Аббос Рахмоновт 4:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Максат Баймухамедовыг 8:0 онооны харьцаагаар хожжээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж