Монголын хөлбөмбөгийн холбооны U-18 шигшээ баг өчигдөр БНХАУ-ыг зориод байсан. БНХАУ-ын Вэйфан хотноо болох улсын шигшээ баг болон клубуудын хооронд болдог “Weifang Cup 2013” тэмцээнд оролцох манай шигшээ баг маргааш эхний тоглолтоо Бахрайны эсрэг хийх гэж байна.
Тус тэмцээнд 12 орон оролцож байгаагаас Монголын баг БНХАУ, Бахрайн, Портгугалийн багуудтай С хэсэгт ороод байна. Энэ сарын 29 болон 31-ний өдрүүдэд хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ.
Энэ жил Хонг Конгд болох AFC U-19 Азийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох залуучуудын шигшээ багтаа амжилт хүсье. Тэмцээний талаарх мэдээллийг www.weifangcup.cn сайтнаас хүлээн авна уу.
Ч.БОЛ