“Нийслэл лиг”-ийн долоон, сонирхогчдын 15 баг оролцож буй “Боргио
цом-2013” тэмцээн Монголын хөлбөмбөгийн талбайд зургаа дахь өдрөө үргэлжиж
байна. Хэсгийн тоглолт 25-нд өндөрлөж эдгээр өдрүүдэд хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байгаа юм.
Өнөөдөр "Дельта" vs "Континентал" 3:0, "Хасу мегаватт" vs "Хангарьд" 0:0 /3:2/, "Хоромхон" vs "Хангарьд" 1:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна.
Ингээд тэмцээний дараа “Хангарьд” спорт клубын ахлах дасгалжуулагч М.Отгонбаяртай уулзсан юм.
-“Боргио цом-2013”-т танай багийн тоглолтууд ямар байв?
-“Боргио цом-2013” эхлээд одоо хагас шигшээ тоглолтууд явагдаж байна. “Боргио цом-2013”-т нийтдээ лигийн долоон баг, сонирхогчдын 15 баг орж байна. Энэ бол том үзүүлэлт. Багууд ерөнхийдөө лиг, сонирхогчдын гэлтгүй сайн байна.
-Оролцож байгаа багуудын бэлтгэл ямар байна?
-Багуудыг өнөөдрийн байдлаар харьцуулахад сонирхогчдын багууд лигонер буюу гадны олон тоглогчидоор багаа бүрдүүлжээ. Ингэснээр тухайн багийн ур чадвар болон тамирчдын ур чадвар ч гэсэн дээшилдэг. Манай багт өнөөдөр гурван лигонер Нигерийн тамирчин байна. Өмнө нь тоглож байсан Paul гэж тамирчин энэ удаад ч тоглож байгаа. Гаднаас Kinsley, Kalu гээд хоёр тамирчин хагас хамгаалагч, хамгаалалт дээр ирсэн. Ерөнхийдөө баг тамирчдын ур чадварыг хараад байхад хотын сонирхогчдын багт орсон гадны тамирчидтай баг үнэхээр ур чадвар нь ялгарч харагдаж байна.
-Одоо ямар тоглолтууд хүлээж байгаа вэ?
-Одоо удахгүй болох хагас шигшээд манай баг сонирхогчдын багтай тоглоно. Мөн дараа нь “Хоромхон” баг манай баг хоёр шигшээ тоглолтод үлдсэн байгаа. Энэ хоёр тоглолтуудаа амжилттай тоглоно гэж бодож байна.
-Мэргэжлийн багуудын бэлтгэл ямар байв? Аль багтай хамгийн ширүүн, өрсөлдөөнтэй тоглолтыг хийсэн бэ?
-Лиг дотор “Эрчим” баг сайн бэлтгэлтээ базаасан байсан. Багуудад зарим нэг онцлог өдрүүд байдаг. Манай баг “Эрчим” багийг хожсон. Энэ бол багийн маань тэр өдрйин од басан болов уу гэж бодож байгаа. Тэр өдрийн манай багийн хамт олны одоор бид хожсон. Дахиад финалын тоглолтууд гарна. Эдгээр тоглолтууд ч тэр өдрөө одтой байсан шигээ тоглоно гэж бодож байна.
-Танай баг “Боргио цом”-ын анхны цомын эзэд. Багийнхаа талаар ярихгүй юу?
-1996 оны анхны лигээр "Хангарьд" баг маань анх удаа орж байлаа. Ингэж манай баг мэргэжлийн хөлбөмбөгт орж ирсэн. Үүнээс хойш лигийн дөрвөн удаагийн аварга, гурван удаагийн дэд аварга, цомын гурван удаагийн дэд аварга, “Боргио цом”-ын анхны аварга, дэд аварга боллоо. Мөн анх 1996 онд ОХУ-ын гадаад мэргэжилтэн лигонер тамирчинтай болсон. 2001 онд Улаанбаатар хотын “Хотш” багийн тамирчдаар багаа 50 хувь сэлгэсэн. Түүнээс хойш тамирчдаа сэлгэж явсаар одоо дан Эрдэнэтийн тамирчид тоглож байгаа. Нигерийн Paul, Remi тамирчдыг 2010 оноос эхлэн багтаа авсан. Тэр жилээ манай баг лигийн аварга цол болж, "Боргио цом" тэмцээнээс дараалан мөнгөн медаль авсан. Энэ жил дахин Kinsley, Kalu гээд хоёр Нигери тамирчнаар хүч сэлгэн “Боргио цом”-ын шигшээ тоглолт болон лигийн хоёрдугаар тойргийн тоглолтод оролцохоор бэлтгэл, сургуулалтаа хийгээд явж байна.
“Хангарьд” багийн довтлогч Paul Chukwu-тай ярилцлаа.
-Энэ удаагийн “Боргио цом-2013” ямар болж байна?
-Бид ялж, ялагдан тоглолтууд маань маш сайн үргэлжлэн шигшээ тоглолтод шалгаран үлдээд байна.
-Гурван жил Монголын “Хангарьд” багт тоглож байгаа шүү дээ. Энэ хугацаанд олон тоглолтуудад оролцон шагнал, урамшуулал хүртэж байсан. Бусад багуудын талаарх өөрийн тань бодлыг сонсмоор байна.
-Мэргэжлийн болон сонирхогчдын багууд маш олон чадварлаг тоглогчидтой. Тэдэнтэй хамтдаа тоглож байгаадаа баяртай байна. Харилцан суралцах зүйл их шүү.
-Өөрөөс тань өөр олон гадны тоглогчид байдаг. Тэдний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Монголын мэргэжлийн болон сонирхогчдын хөлбөмбөгйин багуудад шинээр гадны олон орны тоглогчид ирж тоглож байгаа. Тэд өөр өөрсдийн гэсэн арга барил техникээрээ ялгаатай. Гэхдээ тэд тухайн багаа бусад тамирчдын л адил шилдэг байлгах багийнхаа амжилтыг хадгалан ахиулахын төлөө байдаг.
-Тоглож байх явцад хэлний бэрхшээл хэр тулгарч байна. Гурван жил болсон юм чинь монголоор ярина биз дээ?
-Монголоор ярина аа, гэдээ муу. Заримдаа буруу ойлголцсоноосоо болоод алдаа гаргах үе ч бий. Хэдийгээр хаяа хэлний бэрхшээлтэй асуудлууд гарах ч бид нэг баг аль ч тоглолт дээр ялахын төлөө байдаг бүгд л хүчээ шавхан тоглодог учраас нэгдэж чаддаг. Тоглолт бүр байнга ялалтар өндөрлөнө гэдэг амаргүй л дээ. Хожиж, хожигдох бол спортод байдаг л зүйл шүү дээ. Гэсэн ч хожихын л төлөө зүтгэж байна.
-“Боргио цом-2013”-т танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь аль баг байв?
-Энэ тоглолтын өмнө таарсан “Эрчим” баг байсан. Тэд бол лигийн шилдгүүд, сайн техник, тоглогчидтой. Хэдийгээр тэд сайн баг ч бид энэ удаа хожсон. Манай багийнхан тэр тоглолт дээр маш сайн байсан гэдгийг хэлмээр байна.
-Монголд амьдрах ямар байна?
-Дажгүй шүү. Би энд өвөл, зун гээд гурван жил байсан учраас надад бол таалагддаг. Хүмүүс нь найрсаг, нөхөрсөг. Хэрвээ таалагдаагүй бол би энд удахгүй шүү дээ.