Жу Юүн Ху дасгалжуулагчийн хувьд 1972-1985 оны хооронд БНАСАУ-ын ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин байжээ. Энэхүү хугацаандаа ганцаарчилсан төрлийн дэлхийн рейтингээрээ 15 хүртэл дэвшиж байсан байна. 1985-1997 оны хооронд БНАСАУ-ын армийн "Дөрөвдүгээр сарын 25" клубын дасгалжуулагчаар ажиллажээ. Жу Юүн Ху дасгалжуулагчийн хувьд 1991 онд Япон улсад зохиогдсон ширээний теннисний ДАШТ-нд өмнөд болон хойдчууд анх удаа нэг далбаан доор оролцоход ахлах дасгалжуулагчаар оролцож байсан байна.
Дашрамд дуулгахад, монголын өсвөрийн эрэгтэй баг энэ сарын 31-нээс ирэх сарын 3-ны хооронд БНСУ-ын Дэжон хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Тус тэмцээн 12-14, 15-17 насны ангилалаар болох бөгөөд манай улсын эрэгтэй баг (найман хүүхэд) оролцох юм байна.