
Ингээд аль хэсгийн уулзваруудыг хэзээ, хэдэн цагийн үеийн хаах мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн баруун урд уулзварт:
Долдугаар 27-нд 00-06 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас уулзварт нийлэх чиглэлийг тус тус хаана.
Бөхийн өргөөний арын уулзварт:
Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 04-нд Бөхийн өргөөний зүүн талаар уулзварт нийлэх чиглэл, наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 00-06 цагийн хооронд Чингис зочид буудлаас уулзварт нийлэх чиглэлийн хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаана.
Тасганы овооны баруун уулзварт:
Долдугаар сарын 27-нд 00-06 цагийн хооронд Гэсэр сүмээс уулзварт нийлэх чиглэл, 28-нд 00-06 цагийн хооронд Эх нялхасаас уулзварт нийлэх чиглэл, 29-нд 00-06 цагийн хооронд III, IV хорооллоос уулзварт нийлэх чиглэл, 30-нд 00-06 цагийн хооронд уулзвараас III, IV хороолол чиглэлийн замыг тус тус хаана.
10 дугаар хорооллын уулзварт:
Долдугаар сарын 27-28-нд уулзвараас “Бэгдү” хороолол руу орох болон “Гермэс” төвөөс уулзвар руу нийлэх хөдөлгөөнийг тус тус хэсэгчлэн хаах юм байна.