Байт харвааны Гран-при тэмцээн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Байт харвааны Гран-при тэмцээн маргааш эхэлнэ

Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж буй байт харвааны Ази тивийн гран-при тэмцээн маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-нд болох тус тэмцээнд ОХУ, БНСУ, Тайвань, Казакстан, Ардчилсан Солонгос, Малайз, Бангладеш, Хонгконг зэрэг 10 орны 120 гаруй тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч орны хувьд Монголоос 24 тамирчин хоёр төрөлд цэц сорих юм. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2012 оны Лондонгийн олимпод амжилттай оролцсон ОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар багтжээ. Баг тамирчид сүүлийн нэг сарын хугацаанд МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын нөхөн сэргээх сувилалд байрлаж, бэлтгэлээ базаасан байна.

Тэмцээний нээлт маргааш 11.00 цагаас болох юм байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж