Филиппиний шөнийн клубт дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Филиппиний шөнийн клубт дэлбэрэлт болжээ

Филиппиний өмнөд зүгт орших Кагаян-де-Оро хотын нэгэн шөнийн клубт дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амь насаа алдаж, 12 хүн гэмтэж бэртсэнийг эмнэлэгт хүргэсэн талаар тус улсын цагдаа нар өнөөдөр мэдээлжээ. Одоогоор дэлбэрэлт юунаас болж гарсан тухай хэргийн талаарх тодорхой мэдээллийг албаныхан өгөөгүй байгаа юм байна.

Хохирогчдын ихэнх нь орон нутгийн хувийн эм зүйн компанийн ажилтнууд байжээ. Цагдаа нарын мэдээлснээр дэлбэрэлт гарсны дараа гурван хүн амиа алдсан болохыг тогтоосон ч эмнэлэг хүргэгдэх замдаа дахин гурван хохирогч амиа алджээ.
 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж