Х.Улам-Өрнөх их нас түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Х.Улам-Өрнөх их нас түрүүллээ

Төв аймгийн 90 жилийн ой, “Төвийн бүсийн хурд 2013” уралдааны хурдан их насанд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн бор халзан магнайдаа тоосгүй хурдалж, хурсан олноо баясгасан байна. Х.Улам-Өрнөх уяач хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн төрийнхөө баяр наадамд хурдан хар азаргаа мөн аман хүзүүдүүлж, “Их хурд-6” уралдаанд зургаагаар хурдлуулаад байсан бол ийнхүү төрөлх аймгийнхаа ойгоор их нас түрүүлгэлээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Д.Эрдэнэбатын буурал, айргийн гурваар Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн “Яруу саарал” хурдаллаа. Н.Хүрлээгийн “Яруу саарал” өмнө нь “Говьшанхын хурд-4” уралдаанд трүүлж байсан билээ. Их насны уралдааны айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” компанийн захирал Н.Зоригтын хонгор, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач Б.Саранхүүгийн хээр морь морь тус тус хурдалсан байна.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж