Тэрбээр ирэх наймдугаар сарын 10-18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болох ДАШТ-ний дараа мэргэжлийн карьераа төгсгөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ: “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Москвад болох гэж байна. Харин миний хувьд энэ тэмцээний үеэр спортоо бүр мөсөн орхиж байна. Тэр үе миний хувьд маш хүнд байх ч би бүхий л чадлаа харуулахыг хичээх болно. Харин үзэгчид, хөгжөөн дэмжигч нараас би асар их дэмжлэгийг хүлээж байна. Надад эрч хүч, итгэл өгөөрэй. Суугаад хэрэггүй, чимээгүй байгаад хэрэггүй. Намайг сайн дэмжээрэй, хашгирч, орилж дуртай зүйлээ хийгээрэй.Надад саад болно гэж бүү санаа зовоорой. Залуу тамирчдад хандан, би та нараас арван насаар эгч, тиймээс та нар өөрсдөө зүтгээд миний амжилтанд хүрээрэй” гэсэн байна.
Елена Исинбаева энэ жил 31 настай. Тэрээр ДАШТ-ний хоёр алт (2005, 07), нэг хүрэл (2003), Олимпийн наадмын хоёр алт (2004, 2008), нэг хүрэл медаль (2012) хүртсэн. Тэрээр эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 28 удаа тогтоосон ба 5,06 метрийн дээд амжилт нь өнөөдөр ч хүчин төгөлдөр байна.