“Зүүн бүсийн хурд”-д Хөвсгөлийн азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

“Зүүн бүсийн хурд”-д Хөвсгөлийн азарга түрүүллээ

Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой “Зүүн бүсийн хурд 2013” уралдааны азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүлжээ. Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Асгат сумын Б.Цагаанхүүгийн хээр, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ж.Болдбаатарын хонгор азарга хурдалсан бол айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Б.Ганбатын хээр, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын Б.Гэрэл-Очирын “Буудай” халзан азарга тус тус хурдалж унасан хүүхэд уясан эзэг, хурсан олныг баясгажээ. “Алтан гадас” одонт Хан Хэнтийн уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойтой давхцуулан хийсэн “Зүүн бүсийн хурд 2013”-ын азарганы уралдаанд газар газрын шандаст 253 хурдан азарга уралдсан байна. Азарганы уралдаан морь хүүхэд эсэн мэнд сайхан болсон гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон юм.  

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж