Тэмцээний хоёр дахь өдөр дөрвөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Тэмцээний хоёр дахь өдөр дөрвөн медаль хүртлээ

Чөлөөт бөх, сонгомол барилдааны өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжиж байна.

Өчигдөр сонгомол барилдааны 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49 кг-ийн жингийн барилдаан болж эмэгтэй бөхчүүддээ их найддаг манай бөх сонирхогчид 46 кг-ийн жинд өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 49 кг-ийн жинд Г.Отгонжаргал хоёрыг алтан медаль хүртэх байх гэж их итгэж байлаа. Гэвч Ц.Намуунцэцэг нэгдүгээр тойрогт Ардчилсан Солонгосын бөхөд тэнцүү барилдаанд хожигдож медаль ч авч чадсангүй. Г.Отгонжаргалын хувьд маш хүнд хоёр барилдаан хийн ялалт байгуулж алтан медалийн төлөө барилдаанд японы бөхөд техникийн алдаа гарган хожигдлоо. Манай бөхчүүдээс 38 кг-ийн жинд барилдсан Н.Азжаргал, 42 кг-ийн жинд барилдсан Т.Аззаяаг нарыг онцлон магтмаар байна, Н.Азжаргал хүрэл медалийн төлөө барилдаанд кзахстаны бөхд ялагдаж яваад эцсийн мөчид шийдсэн мэх хийж ялалтыг авсан бол Т.Аззаяа эхний тойрогт Ардчилсан Солонгосын бөхтэй маш сайн барилдаж үзэгчдээ баярлуулж киргизийн бөхийг давамгайлан ялж хүрэл медаль авлаа.

Манай медаль авсан дөрвөн бөхийн хоёр нь “Алдар” спорт хорооных, хоёр нь алс холын Увс аймгийн охид байлаа.

БНАСАУ-аас охидын төрөлд 3 бөхтэй ирснээс хоёр нь алт, нэг нь хүрэл медаль авч бусад орны бөхчүүддээ үлгэр дуурайлал харууллаа.

Сонгомол бөхийн төрөлд киргизийн баг 2 алт, 7 хүрэл, бүх 10 жинд медаль хүртсэн амжилтаар багаараа түрүүллээ.

Өнөөдөр охидын 52, 56, 60, 65, 70 кг, хөвгүүдийн 43, 46, 50 жингийн барилдаан болно.

Эхний хоёр өдрийн барилдааны дүнг дор толилуулж байна.

Сонгомол барилдаан

42 кг

1. Ри Се Унг /БНАСАУ/
2. Зелимхан Усманов /Казахстан/
3. Бехнам Абдивали /Иран/
3. Уулу Азат Толоват /Киргиз/
5. Мөнх-Эрдэнийн Даваабанди /Сүхбаатар дүүргийн 16 дугаар дунд сургууль/

Манай бөх М.Даваабанди нэгдүгээр тойрогт казахстаны бөх Зелимхан Усмановт 0:4, хүрэл медалийн төлөө ираны бөх  Бехнам Абдивали 4:8 онооны харьцаагаар хожигджээ.

Энэ жинд 7 бөх барилджээ.

46 кг
1. Илхом Бахромов /Узбек/
2. Ражеш /Энэтхэг/
3. Фаридун Тилоев /Тажик/
3. Таалиабеков Адилет /Киргиз/
11. Батдоржийн Жүгдэрсүрэн /Булган аймаг/

Манай бөх Б.Жүгдэрсүрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгиййн бөх Ражешт 0:7 онооны харьцаагр хожигдож дагах барилдаанд тайвайны бөх Чиа Ченийг 7:0 онооны харьцаагаар хожсон ч , хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Таалиабеков Адилетэд 0:8 онооны харьцаагаар ялагджээ.

Энэ жинд 11 бөх барилджээ.

50 кг
1. Айдос Султангали /Казахстан/
2. Камаридин Зянидинов /Узбек/
3. Мейсам Далхани /Иран/
3. Тунарбек Шершебеков /Киргиз/
5. Цагаанцоожийн Отгондалай /”Алдар” спорт хороо/

Манай бөх Ц.Отгондалай нэгдүгээр тойрогт узбекийн бөх Камаридин Зянидиновт 0:7, хүрэл медалийн төлөө барилдаанд ираны бөх Мейсам Далханид 0:6 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.

Энэ жинд 8 бөх барилджээ.

54 кг
1. Морад Елауси Мухаммед Хосейн /Иран/
2. Ёлнур Мукаметжан /Казахстан/
3. Жеонг Минчеол /БНСУ/
3. Тунчтубек Абдукеев /Киргиз/
5. Эрдэнэбилэгийн Цэрэнтогтох /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

Манай бөх Э.Цэрэнтогтох нэгдүгээр тойрогт тажикийн бөх Арслан Гурбанов 12:4 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан ч  иран бөх Морад Елауси Мухаммед Хосейнд 0:6 онооны харьцаагаар диййлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Тунчтубек Абдукеев 2:3 онооны харьцаагаар хожигджээ.

Энэ жинд 8 бөх барилджээ.

58 кг
1. Нурзшигит Ташболотов /Киргиз/
2. Исломидин Нематов /Узбек/
3. Ганболдын Чойгожид /”Женко” клуб/
3. Бахтовар Хазанов /Тажик/

Манай бөх Г.Чойгожид нэгдүгээр тойрогт киргизийн бөх Нурзшигит Ташболотовт 0:7 онооны харьцаагаар хожигдсон ч хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөх Янг Сионийг цэвэр ялжээ.

Энэ жинд 8 бөх барилджээ.

63 кг

1. Рустам Рахманлаев /Киргиз/
2. Ассади Колмати Х /Иран/
3. Нурканат Нурахметов /Казахстан/
3. Мирзобек Рахматов /Узбек/
9. Зандантүдэвийн Дамдинпүрэв /”Арслан” клуб/

Манай бөх З.Дамдинпүрэв нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Жеонг Докуинг 0:7 онооны харьцаагаар ялагджээ.

Энэ жинд 9 бөх барилджээ.

69 кг

1. Тэмирлан Шадукаев /Казахстан/
2. Реза Далини К /Иран/
3. Манжэт Далал /Энэтхэг/
3. Болотмирза Асанбеков /Киргиз/
5. Занабудын Сумьяабазар /”Арслан” клуб/

Манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт ираны бөх Реза Далинид 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизиын бөх Болотмирза Асанбеков 0:8 онооны харьцаагаар хожигджээ.

Энэ жинд 8 бөх барилджээ.

76 кг

1. Абдулалзиз Асымбеков /Киргиз/
2. Ёлдос Магзумов /Казахстан/
3. Жахонжирмирзо Нурматов /Узбек/
3. Мэхди Еврахими /Иран/
7. Дамдины Бат-Эрдэнэ /”Аварга” спортын дунд сургууль/

Манай бөх Д.Бат-Эрдэнэ нэгдүгээр тойрогт киргизийн бөх Абдулалзиз Асымбековт 2:7, дагах барилдаанд ираны бөх Мэхди Еврахими 0:7 онооны харьцаагаар дийлджээ.

Энэ жинд 10 бөх барилджээ.

85 кг

1. Мохаммад Биранвано /Иран/
2. Рохит /Энэтхэг/
3. Парк Жинсунг /БНСУ/
3. Узур Шусупов /Киргиз/
8. Болдбаатарын Одсүрэн /”Аварга” спортын дунд сургууль/

Манай бөх Б.Одсүрэн нэгдүгээр тойрогт киргизийн бөх Узур Шусуповт 0:7 онооны харьцаагаар ялагджээ.

Энэ жинд 8 бөх барилджээ.

100 кг

1. Хосейни Амир Хоссейн /Иран/
2. Салават Ахмет Талиев /Казахстан/
3. Бексултан Махмудов /Киргиз/
3. Далер Рахматов /Узбек/
5. Батбилэгийн Бямба-Эрдэнэ /”Хүч” спорт хороо/

Манай бөх Б.Бямба-Эрдэнэ нэгдүгээр тойрогт казахстаны бөх Салават Ахмет Талиевт 0:7, дагах барилдаанд киргизийн бөх Бексултан Махмудовт 0:5 онооны харьцаагаар дийлджээ.

Энэ жинд 7 бөх барилджээ.

Багийн дүн

Нэгдүгээр байр – Киргиз, 86 оноо
Хоёрдугаар байр – Казахстан, 82 оноо
Гуравдугаар байр – Иран, 78 оноо
Зургаадугаар байр – Монгол, 47 оноо

Охид

38 кг

1. Ай Тагичи /Япон/
2. Я-Линг Пэнг /Тайвань/
3. Нямхүүгийн Азжаргал /”Алдар” спорт хороо/
3. Кизи Канун Бургхан /Киргиз/

Манай бөх Н.Азжаргал нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Манишаг 8:0 онооны харьцаагаар ялж дараагийн тойрогт японы бөх Ай Тагичид 2:9 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Александра Козуеваг 5:4 онооны харьцаагаар ялжээ.

Энэ жинд 6 бөх барилджээ.

40 кг

1. Динара Сулейманова /Киргиз/
2. Светлана Аничкева /Казахстан/
3. Буяндалайн Чимгээ /Увс аймаг/
3. Кана Хигашиваки /Япон/

Манай бөх Б.Чимгээ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт киргизийн бөх Динара Сулеймановад 8:9 онооны харьцаагаар ялагджээ.

Энэ жинд 6 бөх барилджээ.

43 кг

1. Вон Жо Хва /БНАСАУ/
2. Касуми Кимбара /Япон/
3. Төмөржавын Аззаяа /Увс аймаг/
3. Манжу /Энэтхэг/

Манай бөх Т.Аззаяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Вон Жо Хвад 3:6 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Сайна Бабисоваг 7:0 онооны харьцаагаар хожжээ.

Энэ жинд 7 бөх барилджээ.

46 кг

1. Ким Сон Хуанг /БНАСАУ/
2. Анну Пангхал /Энэтхэг/
3. Марина Зуева /Казахстан/
3. И-Хсуан Еху /Тайвань/
7. Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Дархан Мега-Старс”/

Манай бөх Ц.Намуунцэцэг нэгдүгээр тойрогт казахстаны бөх Марина Зуевад 7:7 онооны харьцаагаар дийлджээ.

Энэ жинд 8 бөх барилджээ.

49 кг

1. Како Окамото /Япон/
2. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
3. Мордир Курбанбая /Казахстан/
3. Ри Жин Ок /БНАСАУ/

Манай бөх Г.Отгонжаргал нэгдүгээр тойрогт БНАСАУ-ын бөх Ри Жин Окыг 5:5, хоёрдугаар тойрогт кригизийн бөх Лилия Елистееваг 7:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Како Окамотод 0:7 онооны харьцаагаар ялагджээ.

Энэ жинд 7 бөх барилджээ.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж