Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Зүүдэнд ирдэг чи…

Танихгүй хэн нэгэн зүүдэнд дандаа ирнэ

Танил дотно инээмсэглэл нь бусдаас содон санагдана

Хэзээ ч юм бэ нэг л өдөр над дээр ирнэ гэж итгэнэ

Хэлэх үгс минь хайрынх байна гэж өөртөө хэлнэ

Тэнгэр ширүүлж, бороо асгарна

Тийм гэхийн аргагүй гэгээхэн хайрыг мөрөөднө

Алслан алслан одох он жилүүдийн цаанаас

Алаг нүдэн чи минь над руу хараад инээнэ

Би зүүдэндээ л чамайг танина

Би зүрхэндээ л хайрын үгээ шивнэнэ

Хэзээ ч юм бэ чи над дээр ирнэ

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж