Дарь-эхийн замын хучилтын ажил эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.07.27-нд нийтлэгдсэн

Дарь-эхийн замын хучилтын ажил эхлээгүй байна

Нийслэлийн дүүргүүдэд зам засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд долдугаар сарын 15-нд Дарь-Эхийн уулзвараас Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зам засварын ажлыг хийнэ гэж байсан ч өнөөдрийн байдлаар засварын ажил эхлээгүй байна. Бид уг замын талаар албаны хүнээс тодруулахад: “Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн  нийт 12.7 км замын засварын ажил явагдаж байна. Харин эвдрэл ихтэй байгаа 1,2 км-д хучилтын ажлыг хийх бөгөөд одоогоор замыг бүрэн хааж эхлээгүй байна. Бид уг орчмын гэрэлтүүлэг, замыг жижиг сажиг засваруудыг хийж байна. Ирэх наймдугаар сарын 5-нд засварыг хийж, бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Дарь-Эхийн эцэс, Дамбын чиглэлийн зам засварын ажил явагдаж байгаа юм байна. Харин эвдрэл ихтэй замыг хязгаарлаж засах бөгөөд энэ нь хараахан эхлээгүй байгаа талаар албаны хүн мэдээллээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж