Порно Монголд ердийн үзэгдэл боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Порно Монголд ердийн үзэгдэл боллоо

Хаа
сайгүй бараг л шалдан нүцгэн хүүхнүүдийн зураг сэтгүүлийн
хавтас, рекланы самбар, ТВ-ийн сурталчилгаа, вебсайтуудын кино, зураг,
клип гэх мэтээр Монголд "порнограф" бизнесийн сурталчилгаа нэрээр газар
аваад байна. Порнограф нь нийгэм, гэр бүл, өсвөр үеийнхэнд хэрхэн
нөлөөлдгийг хөндөхөөр шийдэв. 

Порнограф гэдэг үг Грекийн pornographos буюу "биеэ үнэлэгчдийн
талаар бичих" (порне = бие үнэлэх, графеин = бичих) гэсэн утгатай үг
юм. Энэ үг 19-р зууны дунд үеэс эхлэн олны дунд хэрэглэгдэх болсон
байна. Харин орчин цагт энэ үг "хүний эротик сэрлийг хөдөлгөхийн тулд
хүнийг нүцгэн байдлаар харуулах, бэлэг эрхтэнийг харуулах, сексийн
үйлдлийг хэвлэмэл, дүрс, дуут хэлбэрээр үзүүлэх" гэх мэт олон утгаар
ойлгогдсон ойлголт болоод байна.

Порнограф агуулгатай рекламны самбаруудад голдуу эмэгтэйчүүд байдаг
нь эрчүүдийн сэтгэлгээтэй их холбоотой. "Эрчүүд харснаараа дурладаг"
гэдэг үгийг та сонсож байсан байх. Учир нь эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол
дүрстэй зүйлд татагдахдаа их амархан аж. Тэгээд ч эмэгтэйчүүдийг бодвол
эрчүүдийн сексийн дур тачаал их гэдэг. 

Тэгвэл "Цэвэр ичимхий" имижтэй байсан Монгол охидын хувьд "мөнгө,
алдар, залуу насны гоо үзэсгэлэн" нэрийн дор порнографийг Монголд
цэцэглүүлэн хөгжүүлж байгаагаа тэд ойлгохгүй байна уу, эсвэл санаатай
хийгээд байна уу гэдэгт асуудал гарч байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж