
Жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд-2013” олон улсын цэргийн хээрийн хамтарсан бэлтгэл сургуулилт удахгүй эхэлнэ. Сургуулилт ирэх сарын 3-14-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү цэргийн хээрийн сургуулилтыг Монгол Улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн командлал хамтран зохион байгуулдаг аж. Үүний дагуу хээрийн сургуулилт 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд болохоор болжээ. “Хааны эрэлд-2013” нь АНУ-ын Номхон далайн командлалын Явган цэргийн корпус болон Монгол Улсын зэвсэг хүчинтэй хамтран бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих үүднээс жил бүр олон улсыг хамруулан зохион байгуулагддаг цэргийн сургуулилт юм. Түүнчлэн энэ үеэр цэргийн инженерүүд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, барилгын инженер, хүмүүнлэгийн хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулах аж.
Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин