“Дорнод худалдаа”-ны хувьцаа хамгийн өсөлттэй байв

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

“Дорнод худалдаа”-ны хувьцаа хамгийн өсөлттэй байв

Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн худалдаагаар нийтдээ 10 997 ширхэг хувьцааг худалдан борлуулжээ. Өнөөдрийн хувьд хамгийн их өсөлттэй хувьцаагаар “Дорнод худалдаа”, “Махимпекс”, “Газар сүлжмэл”, “Адуунчулуун”, “Оллоо” ХК-иудын хувьцаа тодорсон бол “Силикат”, “Багануур”, “Ремикон”, “Бэрх-Уул”, “Хар тарвагатай” ХК-ийн хувьцааны үнэ  өмнөхөөс буурсан дүнтэй гарчээ. Хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдан борлуулж буй компаниудаас ТОР-20-ыг нэрлэн шалгарууладаг бөгөөд эдгээр компаниудын хувьцааны ханш өмнөх өдрийнхөөс 0,45 хувийн бууралттай гарчээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж