Шадар сайдыг АТГ-т шалгуулахаар ханджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Шадар сайдыг АТГ-т шалгуулахаар ханджээ

Шадар сайд Д.Тэрбишдагвыг албан тушаалаа ашиглаж төрөл садан, туслахаа төрийн албанд томилсон гэж үзэн иргэн С.Цэндбаатар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ. Түүнийг буруутгаж байгаа гол үндэслэл нь Онцгой байдлын ерөнхий газрын даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилсон. Тэр мэргэжлийн бус хүн, ийм хүнийг өндөр албанд томилохын тулд Онцгой байдлын хурандаа цол олгосон. Төрсөн ах Д.Пүрэвдаавууг Онцгой байдлын ерөний газрын даргын зөвлөлд багтаасан. Тиймээс шалгах шаардлагатай гэж ханджээ.

 Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж