О.Чулуунбат: Ардчилсан намд элсэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: Ардчилсан намд элсэхгүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарыг Ардчилсан намд элсэх талаар мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаас тодрууллаа.
-Таныг Ардчилсан намд элсэх гэж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсон. Энэ үнэн үү?

-Би мэдээгүй л юм байна. Тийм зүйлийг аль ч билээ нэг сонины булангаас уншсан. Надад бол тийм бодол алга.

-Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр ийм яриа яагаад гарсан байж болох вэ?

-Мэдэхгүй, би юу ч мэдэхгүй байна.

-Танай намынхан сүүлийн үед толхилцоонтой байгаа. Тэгээд ийм яриаг хэн нэгэн зориуд гаргасан юм болов уу?

-Мэдэхгүй ээ, мэдэхгүй.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж