М.Очирхуягтай холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

М.Очирхуягтай холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

Хууль бусаар тендэр шалгаруулсан гэх гомдлын мөрөөр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягийг Авлигатай тэмцэх газарт шалгасан юм. Гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаад зургадугаар сарын 7-нд хэрэгсэхгүй болгох санал гарган Нийслэлийн прокурорт ирүүлсэн байна. Нийслэлийн прокурор асуудлыг хянаж үзээд “Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг нь хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үзээд тогтоол гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эл тогтоол наадмын өмнө буюу долдугаар сарын 8-ний өдөр гарсан гэж эх сурвалж хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж