Алтны үнэ дахин буурч эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Алтны үнэ дахин буурч эхлэв

Ам.долларын ханш чангарч, улмаар алтны үнэ дахин буурлаа.

Сүүлийн дөрөв хоногийн турш, ялангуяа өнгөрсөн мягмар гарагт огцом өсч 1300 ам.долларт хүрч байсан бол энэ долоо хоногт дахин буурч эхлэв. Даваа гарагт 0.45 хувиар буурч, унци нь 1342.6 ам.доллараар худалдаалагдсан бол ирэх наймдугаар сард хүрэх гэрээтэй унци алтны үнэ есөн ам.доллараар өсч 1343.4 ам.доллар болсон байна.

Сүүлийн өдрүүдэд мөнгө болон зэсийн үнэ дээшилж, тонн зэс 7000 гаруй ам.доллар болсон. Өмнөх сард 18 ам.доллар хүртэл буурсан унци мөнгөний үнэ 20 ам.долларыг давж байсан нь энэ долоо хоногт тонн зэсийн үнэ 0.22 хувиар буурч 7039 ам.доллар болсон байна.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж