Шанхайнхан барилгын салбарыг сонирхов

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Шанхайнхан барилгын салбарыг сонирхов

Шанхай хотод төвтэй "Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компанийн ерөнхийлөгч Lawrence Luo,  худалдааны төлөөлөгч  Patrick Ye тэргүүтэй хүмүүс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй уулзаж, Монголын барилгын салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. БНХАУ-ын "Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компани нь манай улсад төлөөлөгчийн газраа нээх, улмаар барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байгаа ажээ. Тус компанийн нийт орлогын 25 хувийг барилгын тоног төхөөрөмжийн худалдаа бүрдүүлдэг юм байна.  Тоног төхөөрөмжөөс гадна технологийн судалгааны ажил түлхүү хийгддэг.  Жилдээ 200 тэрбум юанийн экскаватор, дугуй болон барилгад шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд Volvo-ийн салбар охин компани болох Шандунь, Линдунийн техник, машин механизм Монголд хэдийнэ орж ирснийг "Volvo" угсралт, тоног төхөөрөмжийн компанийн ерөнхийлөгч Lawrence Luo  дуулгажээ.

Барилга, хот байгуулалт яамны зүгээс барилгын салбараа хөгжүүлэхийн тулд барилга барих зөвшөөрлийн тоог бууруулах, норм стандартыг шинэчлэх,  барилгын салбарт дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ ирэх намрын чуулганаар барилгын тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг өргөн барих гэж байгаа талаар ярилаа.

Барилгын салбарт хийгдсэн том ажлын нэг нь моргейжийн зээл. Одоо орон сууцны нийлүүлэлт маш чухал болсон энэ үед энэ салбарт дэлхийд нэр хүндтэй компани орж ирэхэд баяртай байх болно гэдгийг илэрхийлжээ.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж