Багануурын уурхай төрийн дээд шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Багануурын уурхай төрийн дээд шагнал хүртлээ

Төвийн бүсийн
нүүрсний хэрэгцээний  70 хувь, Монгол
улсын эрчим хүчний нийт хэрэгцээний 60 хувь, Улаанбаатар хотын Дулааны
цахилгаан станцуудын 60-70 хувийг нийлүүлдэг Багануурын ХК-ийн үүсэн
байгуулагдсаны 35 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус уурхайн бүтээн
байгуулалт, нөр их хөдөлмөрийг үнэлэн төрийн дээд шагнал хүртээж буй бөгөөд уг
шагналыг хүлээн авах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр буюу долдугаар сарын
23-ны өдөр уурхайн гадаах талбайд боллоо.

Мөн  ойн арга хэмжээ уурхайн хурлын танхимд Баярын
хурал, Хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжилж байна.


Г.Идэр

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж