“Энэ бол гепатит. Үүнийг мэд, үүнтэй тэмц”

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

“Энэ бол гепатит. Үүнийг мэд, үүнтэй тэмц”

Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн энэ өдрийг тэд “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар зохион байгуулах аж. Элэгний гепатитийг эмчлэх вакцин одоогоор дэлхий нийтэд үгүй.

Монгол Улсын ХӨСҮТ-ийн хувьд 1991 оноос 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд энэ өвчний эсрэг дархлаажуулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд өдгөө энэ өвчний халдварыг 50 хувь хүртэл бууруулж чаджээ. Гепатит өвчин мэс заслын үеэрх багаж хэрэгслээр дамжин халдварлах боломж маш өндөр. Гэтэл Монголын зарим эмнэлгийн байгууллагад хэрэглэдэг ариутгалын бодис нь олон улсын стандартад нийцдэггүй, шаардлага хангадаггүй гэнэ. Тиймээс ариутгалын бодисын чанарыг сайжруулж, илүү хүчтэй бодис нэвтрүүлж, хэрэглэхээр зэхэж буй ажээ. ХӨСҮТ-ийн хувьд мэс засалд нэг удаагийн багаж, хэрэгсэл ашигладаг байна.

Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр долдугаар сарын 28-нд тохиодог. Монгол Улс 2011 оноос дэлхийн бусад улс үндэстнүүдийн хамт энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн ажээ. Энэ жилийн хувьд иргэдэд вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөх гэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж